Владлен Татарский (Максим Фомин) бол Украинд болж буй  үйл явдлуудыг сурвалжилж улмаар интернет  орч

"Вагнер"-ийг үүсгэн байгуулагч Евгений Пригожины эзэмшлийн кафед дэлбэрэлт болж, цэргийн сурвалжлагч амь үрэгдэв

Дөрөвдүгээр сарын 2-ны орой Санкт-Петербург хотын "Street Bar" кафед дэлбэрэлт болсон тухай "Интерфакс" мэдээллээ. Үүний улмаас нэг хүн нас барж, 15 хүн шархаджээ.

Дэлбэрэлт болсон энэхүү шөнийн клуб нь  "Вагнер" хувийн армийг үүсгэн байгуулагч Евгений Пригожины эзэмшлийнх ажээ.  Тухайн өдөр буюу 4-р сарын 2-нд тус кацед   цэргийн сурвалжлагч Владлен Татарскийн (жинхэнэ нэр Максим Фомин)  уран бүтээлийн үдэшлэг болж байжээ.  

Владлен Татарский (Максим Фомин) бол Украинд болж буй  үйл явдлуудыг сурвалжилж улмаар интернет  орчинд ихэд алдар нэрийг олж авсан Донбассын блогчин, офицер байв.  

Дэлбэрэлтийн улмаас Татарский амиа алдсан гэж РИА Новости агентлагийн эх сурвалж мэдэгдэв. Нүлээр харсан гэрчүүдийн мэдүүлснээр өөрийгөө Анастасия гэж танилцуулсан зочдын нэг Татарскийд баримал бэлэглэсний дараахан дэлбэрэлт болсон гэж ярьжээ.  Энэхүү дэлбэрэлтэд сэжиглэгдсэн 26 настай Дарья Трепова  гэх эмэгтнйг саатуулаад байна.

Гэмт хэргийн сэдэл үйлдсэн шалтгааныг тогтоож байна. "гэж Оросын Мөрдөн байцаах хороо  мэдэгдэв.

Дарья Трепова  Санкт-Петербург хотын унаган иргэн бөгөөд тэнд дунд сургууль дүүргэж Петербургийн их сургуульд нэгэн үе  сурацаж байжээ. Түүний найзын өгүүлснээр тэр хэдийгээр дайныг эсэргүүцэгч байсан ч радикал байр суурийг хэзээ ч илэрхийлж байгаагүй гэжээ.

ОХУ-ын Терроризмын эсрэг үндэсний хороо (NAC) кафед болсон дэлбэрэлтийг террорист ажиллагаа гээд үүнийг "Украины тусгай албад "Авлигатай тэмцэх Навальный сан" гэгчтэй хамтран ажилладаг хүмүүс зохион байгуулсан гэж байгаа ч харин Украины хэрэг явдлыг "Оросын өөрийнх нь дотоодын террорист ажиллагаа" хэмээн нэрлэжээ.

Эх сурвалж.ВВС, Сentralasia media


Сэтгэгдэл зэрэг:

Сэтгэгдэл (0)